ФИНТЕКИЙГ ЗОХИЦУУЛАХ НЬ
Финтекийн хөгжил Инноваци дэлхийн эдийн засгийг өөрчилж байна. Шинэ технологийг хүн бүр ашиглах боломжтой, хямд өртөгтэйн дээр хамгийн гол нь өндөр үр ашигтай. Иймд улс орнууд инновацийн төвүүдийг хөгжүүлэх, чадавхжуулахад ихээхэн анхаарч байна. Бидний амьдарч буй шинэ эринд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниуд (start-ups) шуугиан тарьж, маш хурдацтай үйл ажиллагаагаа тэлж байна. Хамгийн ойрын жишээ дурдвал, одоогоос 2 жилийн өмнө 50,000-1,000,000 төгрөгийн барьцаагүй, финтект суурилсан бичил зээл олгож эхэлсэн “ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллага 2019 оны 3-р сарын байдлаар нийт 1,2 сая удаа, 240 тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд олгоод…
Read More