Хэрэгтэй мэдээлэл

Бизнесээ эхлүүлж байх үедээ энэхүү 10 алдааг бүү гарга

Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү. Анх удаагаа бизнес эрхлэхэд бүр ч бэрхшээлтэй. Ихэнх хүмүүс бизнесийн ертөнцөд ажиллаж байсан их, бага туршлагатай байдаг боловч цоо шинээр компани үүсгэн байгуулах үедээ бэрхшээлтэй тулгардаг. Маш гайхалтай санаа олсон ч гэсэн шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт олон төвөгтэй асуудлууд урган гарч ирдэг. Яаж ийгээд эхлүүлсэн ч гэсэн шинэ бизнес эрхлэх туршлага дутагдсаны улмаас олонх бизнесменүүд бүтэлгүйтдэг. Тэдний араас орох шаардлага байхгүй. Үүний тулд доорх 10 алдаанаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй. 1. Ганцаараа…

Read More
Бэлэн судалгааны ажил

Япон улсын ноолууран хувцасны зах зээлийн судалгаа

Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголын Ноос, Ноолуурын Холбооны захиалгаар Япон улсын зах зээлд ноолууран хувцас экспортлохоор зорьж буй Монголын үйлдвэрлэгчдэд мэдээлэл олгох зорилгоор “Япон улсын ноолууран хувцасны зах зээлийн судалгаа”-г боловсруулсаныг үнэгүй унших, татаж авах боломжтойгоор оруулж байна. Энд дарж татаж авна уу.

Read More
Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах

Одоо хэрэгжиж буй гадаадын төсөл хөтөлбөр

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Монгол улсад хэрэгжиж буй гадаадын төсөл хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл jdu0105 Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Read More
Хэрэгтэй мэдээлэл

Та Жижиг дундын зээлэнд хамрагдаж чадаагүй бол…

Ойрын өдрүүдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн (ЖДҮ) зээлэнд иргэд хамрагдах гэж, төр нь хүсэлт авах гэж бөөн бужигнаан болов. Салбарын сайдын мэдээлж байгаагаар тус сангаас хүү багатай, урт хугацаатай зээл авах хүсэлтэй 2752 иргэн, 1200 Аж ахуйн нэгжийн нийт 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ажээ. Гэвч одоогоор сангаас санхүүжүүлж чадах хэмжээ буюу сангийн эх үүсвэр 47 тэрбум төгрөг байгаа юм байна. Эндээс харахад хүсэлт гаргасан 10 иргэний 1 нь л тус зээлийг авах юм. Ингээд та ЖДҮ-ийн зээлэнд хүсэлт өгч, төслөө илгээсэн бол зээл авах магадлал 10 хувьтай хэдий…

Read More
Хэрэгтэй мэдээлэл

Бизнесийн ертөнц дахь хамгийн гайхалтай шийдвэр гаргалтууд:

“Бүх цаг үеийн хамгийн гайхалтай шийдвэр гаргалтууд” гэх номонд орчин үеийн бизнесийн шийдвэр гаргалтын хамгийн шилдэг 18 шийдвэр гаргалтыг дурдсан байдаг. Үүнээс эхний 5 байрыг сонирхоцгооё: 5. Samsung Samsung-н ерөнхийлөгч Lee Kun Hee нь өөрийн компанийн чадварлаг ажилчдаа амжилттай компаниудын соёлыг суралцаж, хэлийг нь сурч, харилцаа холбоо тогтоох зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт илгээсэн байна. Тэрээр 1993 онд компани нь олон улсад хэрхэн ажиллаж буй талаар мэдэхийн тулд улсуудаар зочилж, салбаруудтайгаа танилцсан ба харсан зүйлсдээ үнэхээр сэтгэл хангалуун бус байжээ. Өмнөд Калифорни дахь электрон барааны дэлгүүрт ороод Sony, Panasonic-н телевизүүд…

Read More