Хэрэгтэй мэдээлэл

Амжилттай бизнес эрхлэхэд садаа болдог 5 зүйлс

Өөрийн гэсэн бизнестэй болно гэдэг маш олон давуу талтай боловч энэхүү замыг сонгох нь өөрөө их эрсдэлтэй юм. Эдгээр асуудлууд нь бизнес эрхлэгчийн сэтгэлгээнд нөлөөлж байдаг.

Доор дурдсан зүйлс нь хувиараа бизнес эрхлэгч хүмүүсийн сэтгэлгээнд бий болдог саадууд бөгөөд үүнээс болж ихэнх нь амжилтанд хүрэхгүй бүтэлгүйтэх тохиолдол зөндөө гардаг аа гэж байна. Ингээд юу юу болохыг нь хэлье.

  1. Санхүүгийн асуудлаас болж стрессдэх.

Бизнес эхлүүлнэ гэдэг нь их зардалтай үйл явц билээ. Жижиг эсвэл дунд бизнес эхлүүлэхэд л дор хая 30 мянган доллар хэрэг болдог. Тогтвортой ажилд ажиллан сар бүр цалин авч суухын оронд өөрөө өөрийнхөө эзэн нь байж, өөрөө мөнгө олно гэдэг нэг бодлын өөртөө төвөг удаж байгаа мэт санагдана. Эхлүүлсэн бизнес нь хэзээ мөнгө олж эхлэх нь ч тодорхойгүй байхад янз бүрийн зардлууд ар араасаа гарч ирэх нь айдас төрүүлэм юм. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл эдгээр зардлыг дааж байх өөр нэгэн санхүүгийн эх үүсвэр байх хэрэгтэй гэх гээд байгаа юм. Дор хая нэг эсвэл хоёр жилийн хадгаламж байх нь зүйтэй ч энэ тэр болгон хүрэлцдэггүй. Тиймээс бизнесээ эхлүүлэхийн хажуугаар өөр газар цагийн ажил хийх, халтуур хийх зэргээр бодит мөнгө олж ойр зуурын зардлуудаа даах нь зөв арга юм. Ийнхүү санхүүгийн хувьд толгой өвдөх зүйлгүй болсноор бизнес эрхлэгчид маань өнөө маргаашийн ашгаа харахын оронд илүү чөлөөтэй сэтгэж, алсыг харан зөв шийдвэр гаргах боломжтой болно.

2. Хувийн үнэт зүйлсээ компанийнхаа амжилттай хутгах.

Бизнес эхлүүлнэ гэдэг бизнес эрхлэгчидийн хувийн амьдралд шууд нөлөөлдөг. Учир нь бизнес нь амжилт олох тусам бизнес эрхлэгч үүнийг шууд өөртөө тусгаж авч, сэтгэлгээ нь үүнтэй уягддаг. Гэвч асуудал нь гэвэл бизнес байнга амжилттай, дардан явна гэж хэзээ ч байхгүй, үргэлж л өгсөж уруудаж байдаг. Тиймээс хувийн үнэ цэнээ компаний амжилттай шууд холбох нь их аюултай юм. Үүний оронд бизнесээсээ гадна өөрийн хувийн амжилтуудыг жагсааж бичсэн жагсаалтыг хадгалж явах хэрэгтэй. Хэрэв компани амжилт олохгүй хүнд цаг хугацааг туулж явахдаа хувийн үнэ цэнээ алдсан мэт мэдрэмж төрвөл тэрхүү жагсаалтаа гаргаж ирж уншин, өөрийн үнэ цэнээ хэзээ ч алдчихаагүй гэдгээ сэтгэлдээ мэдэрч явах хэрэгтэй шүү.

3. Төгс зүйл гэж байхгүйг сана.

Төгс зүйл рүү тэмүүлэх нь амжилтын чухал дайснуудын нэг. Бизнес эрхлэгч хүний хувьд хурдан сэтгэж, түргэн хөдлөх чадвартай байх хэрэгтэй. Хүн хэзээ ч төгс мөч, төгс төлөвлөгөөг хүлээн зүгээр сууж болохгүй. Заримдаа зүгээр л туршиж үзээд алдах нь хавьгүй дээр байх нь бий. Ийнхүү төгс зүйл рүү тэмүүлдэг зангаа орхиж зүгээр суулгүй ямар нэг зүйл хийснээрээ тэрхүү зүйл чинь магадгүй маш том амжилтын эхлэл болж дараа нь бодоод инээж суух тохиол гарчихаж ч магадгүй гэдгийг санах хэрэгтэй.

4. Зааж чиглүүлэх хүн байхгүй бол

Бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг том саад нь гэвэл бизнесээ эхлэх үед хэн нэгэн туршлагатай хүний заавар зөвлөгөө дутагдах юм. Тогтвортой ажилтай байх үед өдөр тутам хийдэг ажилтай, үүнийг нь хянаж зөвлөх менежертэй байсан бол хувийн бизнесээ эхлүүлэх үед чамаас өөр хариуцлагыг хүлээх хүн байхгүй болж байгаа юм. Үүнийг даван туулах нэг арга нь гэвэл өөрийн хийх ёстой бүх ажлуудыг жагсааж бичин тэрийгээ мөрдөх юм. Хэрэв зарим зүйлс дээр хэн нэгнээс туслам, заавар зөвлөгөө авах шаардлагатай бол өөрийн хүндэлж явдаг бизнес эрхлэгчээс туслалцаа авахыг бодоорой. Зааж зөвлөх хүн олдохгүй бол уулзалт, цуглаанууд дээр очиж хүмүүстэй уулзах хэрэгтэй бөгөөд өөртөө тохирсон менторыг олж юуны магад шүү дээ.

5. Туйлдатлаа ажиллахаас сэргийл.

Бизнес эрхлэгчид бусад хүмүүсийг бодвол илүү их ажилладаг нь батлагдсан. Ингэж ажиллах нь ядрах, буруу хоолны дэглэмтэй болох зэрэг сөрөг нөлөөтэй. Мөн өөрийн хүссэнээр унтаж амрах, дасгал хийх ч боломж олдохгүй байх нь бий. Ийм амьдралын хэв маяг нь стрессийн гол үүсвэр бөгөөд эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Үүнээс сэргийлэхийн тулд өөртөө байнга анхаарал хандуулж, өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үүний тулд тогтмол биеийн болон оюуны дасгал хийж өдөрт аль болох бүрэн нойртой хонож байхаар ажлын хувиараа зохицуулж байгаарай. Хэрэв ингэж чадахгүй байвал тогтмол эмчид үзүүлж байх хэрэгтэй. Бизнес эрхлэх нь хариуцлага бөгөөд хүсэл зорилго мөн боловч өөрийн эрүүл мэндийг золиослон байж үүнийг хийнэ гэдэг нь тийм ч зөв сонголт биш юм.

Эх сурвалж: https://medium.com/@spacemonki

https://www.entrepreneur.com/article/285509

Ойролцоо илэрц

Leave a Comment