Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Олон улсын хөгжлийн банкууд

Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зээлийн талаар:

Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт техник туслалцааны хүрээнд (ХААХХ) Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА-8960 МОН төслийн зээлийн талаар:
Тухайн төсөл нь Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016-2020 онд хэрэгжиж байна.
Уг төсөл нь агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой ажээ.
1. Зээлийн нөхцөл
– Зээлийн хэмжээ 150 мянган ам.доллараас 3 сая ам.доллар хүртэл
– Зээлийн хүү жилийн 8 хувь,
– Зээлийн хугацаа 7 хүртэлх жил (Үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 3 хүртэл жил),

Баталгаа, батлан даалт: 600,000 хүртэл ам.доллар, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн зээл авах хүсэлтээ ирүүлсэн барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчийн хувьд Төслийн удирдах нэгжээр дамжуулан Зээлийн батлан даалтын сангийн хөтөлбөрт хамруулах боломжтой.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хоршоодын нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт дэмжих, дараах шаардлагыг хангасан төслүүд байна. Үүнд:

  • Боловсруулалтыг сайжруулан гүнзгийрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү нэмүү өртөг шингээх;
  • Экспортыг дэмжих, импортыг орлох;
  • Хэвтээ болон босоо чиглэлийн интеграцыг Монгол улсын хэмжээнд дэмжих замаар бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх;
  • Ажлын байр шинээр бий болгох;
  • Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих;
  • Нийгэм, жендэрийн тэгш байдлыг хангасан.

2. Хэн хамрагдах боломжтой вэ?

Доорх шаардлагад нийцсэн ААН байх.

  • Монгол улсын холбогдох хуулийн дагуу бүртгүүлсэн хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хоршоо байх;
  • Ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй, жимс жимсгэнэ, эрчимжсэн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, шилмэл малын үржил, үрийн үйлдвэрлэлийн дэд салбарын үйл ажиллагаа явуулдаг байх;
  • Монгол улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй Монголын талын эзэмшил 50 хувиас доошгүй байх;
  • Тухайн бизнесээ доод тал нь 2 жил эрхэлсэн;
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн үр дүнд (хэрэв байгаа бол аудитлагдсан тайлангаар) цэвэр ашгийн төвшин 2.5 хувиас дээш байх;
  • Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын төслийн нийт зардлын 15-аас доошгүй хувийг бэлэн мөнгө болон бусад хэлбэрээр өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх чадвартай байх;
  • Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын санхүүгийн дотоод өгөөжийг тооцоолсон хувь хэмжээ нь хөрөнгийн жигнэсэн дундаж өртгөөс их байх;
  • Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын эдийн засгийн дотоод өгөөжийг тооцоолсон хувь хэмжээ нь 12 хувиас дээш байх;
  • Түүхий эдийн тогтсон, найдвартай эх үүсвэрийг баталгаажуулсан байх;
  • Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын төсөл нь тодорхой байгууламж, газар худалдан авах бол талууд худалдан авах, түрээслэх тохиолдолд түрээсээр ашиглах албан ёсны гэрээ байгуулсан байх;
  • Монгол улсад мөрдөгдөж буй Байгаль орчны хууль, журамд нийцсэн байх;
  • Монгол улсад мөрдөгдөж буй эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаж буйг Мэргэжлийн Хяналтын байгууллагаар баталгаажуулсан байх;

Дараах 2 дэд салбарт тусгайлан нэмэлт шалгуур тавина. Үүнд:

Арьс ширний дэд салбарт

  • Улаанбаатар хотоос бусад хот, орон нутаг дахь анхан шатны боловсруулалтын үйлдвэр, эсхүл Улаанбаатарт байрлалтай анхан шатны боловсруулах үйлдвэр Улаанбаатар хотоос үйлдвэрээ нүүлгэн байршлаа сольж байгаа бол;
  • Хөх ширээс цааш боловсруулалтыг гүнзгийрүүлэх (краст), эсхүл дараа дараагийн шатны боловсруулалт хийх;
  • Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайд танилцуулж буй НӨСХО дэд төслөөр дотоодод боловсруулсан арьс ширийг түлхүү ашиглах;
  • Үйлдвэрлэлийн процессыг бүхэлд нь хамарсан чанарын хяналтын боловсон хүчний нөөц, нэгжтэй байх (оролцох хүсэлтэй бүх компанид хамаарна).

Ноос, ноолуурын дэд салбарт

  • Ээрмэл, нэхмэл бүтээгдэхүүн хийх төсөл;
  • Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд санал болгож буй НӨСХО нь экспортод гаргахаар байх;
  • Угааж, самнасан ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг (а) зөвхөн олон улсад танигдсан нэр хүндтэй брэндтэй хамтарсан брэнд хөгжүүлэлт хийх зорилгоор сүүлийн 3 жилд экспорт хийж байгаа болон (б) НӨСХО-ын дэд төслийн зээл авснаас хойш 3 жилийн дотор экспортын борлуулалтыг 20%-иар нэмэгдүүлэх тохиолдолд;
  • Үйлдвэрлэлийн процессыг нилэнхүйд нь хамарсан чанарын хяналтын боловсон хүчний нөөц, нэгжтэй байх (оролцох хүсэлтэй бүх компанид хамаарна);
  • Монгол улсын боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй салбарын дотор болон бусад салбартай хамтран ажиллаж байгаа (оролцох хүсэлтэй бүх компанид хамаарна).

3. Зээлийн шийдвэр гарах процесс…

Эх сурвалж: htttp://www.ardp.mn

Ойролцоо илэрц

Leave a Comment