Монголын банкууд

“Мал Аж Ахуйн Бизнесийг Хөгжүүлэх” төсөл

2019 оны 6-р сарын 6-ны өдөр Мерси Кор Монгол олон улсын байгууллагын Суурин Төлөөлөгч Венди Гайэт болон Khan Bank-ны Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Захирал Т. Жавхлан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Хэнтий аймагт хэрэгжих “Мал Аж Ахуйн Бизнесийг Хөгжүүлэх” төслийн эхлэл бөгөөд мал аж ахуй тэр дундаа мах үйлвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг бизнесүүдийг хөгжүүлэхээр зорин ажиллах юм.

“Мал Аж Ахуйн Бизнесийг Хөгжүүлэх” төсөл нь сонгогдож, шалгарсан бизнесүүдэд тэдний үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тохирсон мэргэжлийн бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх бөгөөд ингэснээр тэдгээрийн санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг сайжруулах юм. Хаан Банк нь энэхүү төсөлд санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээг дэмжин оролцох бөгөөд мөн зөвлөх үйлчилгээнд амжилттай хамрагдаж дууссан бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Товчхондоо, энэхүү төсөл нь мал аж ахуйн бизнес эрхлэгчдэд бизнес хөгжлийн туслалцаа үзүүлснээр тэдгээр бизнесүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийн чадавхийг нэмэгдүүлэх юм.

Ойролцоо илэрц

Leave a Comment