Хэрэгтэй мэдээлэл

Та Жижиг дундын зээлэнд хамрагдаж чадаагүй бол…

Ойрын өдрүүдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн (ЖДҮ) зээлэнд иргэд хамрагдах гэж, төр нь хүсэлт авах гэж бөөн бужигнаан болов. Салбарын сайдын мэдээлж байгаагаар тус сангаас хүү багатай, урт хугацаатай зээл авах хүсэлтэй 2752 иргэн, 1200 Аж ахуйн нэгжийн нийт 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ажээ. Гэвч одоогоор сангаас санхүүжүүлж чадах хэмжээ буюу сангийн эх үүсвэр 47 тэрбум төгрөг байгаа юм байна. Эндээс харахад хүсэлт гаргасан 10 иргэний 1 нь л тус зээлийг авах юм. Ингээд та ЖДҮ-ийн зээлэнд хүсэлт өгч, төслөө илгээсэн бол зээл авах магадлал 10 хувьтай хэдий ч үүнд барьцаа хөрөнгө, бизнесийн төслийн чанар, шүүлтийн шударга байдал зэрэг бусад нөлөөллийг тооцвол таны бодит сонгогдох магадлал мэдээж үүнээс нэлээн доошоо буух байх. Тэглээ гээд та санаагаар унах хэрэггүй Монгол улсын Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр гадаадын 10 орчим төсөл хөтөлбөрүүд одоогийн байдлаар хэрэгжиж байна. Эдгээрээс танд товч хүргэвэл.

  1.  “Жайка (JICA) төслийн зээл” төсөл

Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” юм.
-Зээлийн хэмжээ: $10,000-$400,000
-Зээлийн хугацаа: 3-10 жил
-Зээлийн хүү: 6 сар тутамд хувьсах хүүтэй
– Зээлийн жилийн хүү 8.0 хувь

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  1.  “Жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх” төсөл

Энэхүү төслийн зорилго нь Банкны зээлийн эрсдлийг хуваалцах замаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгох, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах аж.
Дэмжлэгийн төрөл нь Бизнесийн сургалт, судалгаа болон бизнесийн зөвлөх үйлчилгээг дотоодын зөвлөхүүд 6 сар хүртэл, гадаадын зөвлөхүүд 2 жил хүртэл хугацаагаар хийдэг юм байна.
Төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банк (ERBD) санхүүжүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

  1. ЖДҮ –ийг дэмжих хөтөлбөр BPN

Энэхүү төслийн зорилго нь Бизнесийн удирдлагын суурьмэдлэг олгох, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих аж.
Дэмжлэгийн төрөл нь Сургалт, бизнесийн зөвлөхүйлчилгээ, судалгаа хийдэг юм байна.
Төслийг Щвейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

  1.  Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт

Энэхүү төслийн зорилго нь Агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү
өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулсанаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах аж.
Дэмжлэгийн төрөл нь Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, оёдол, зөгийн аж ахуй, эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй, шилмэл малын үржил, үрийн үйлдвэрлэлийг 150,000 – 3,000,000$ дүнгээр 7 хүртэлх жил
Төслийг Азийн хөгжлийн банк (ADB) санхүүжүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

  1.  Экспортыг дэмжих төсөл

Энэхүү төслийн зорилго нь уул уурхайн бус
салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой аж.
Дэмжлэгийн төрөл нь ХАА-н давхар даатгал ХК-ний Экспортын даатгалын газрын чадавхийг бэхжүүлэх, мэдлэголгох 1.0 сая ам. доллар, Гэрээнийдагуу ХААДДаатгал ХК-иас Экспортын даатгал охин компанид
оруулах хөрөнгө оруулалт 9 сая, гадаад худалдааны сургалт 2.5 саяам. Доллар, Экспортын
өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг 6.0 сая ам доллар
Төслийн Дэлхийн банк санхүүжүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Үргэлжлэлийг тун удахгүй…

Ойролцоо илэрц

2 Thoughts to “Та Жижиг дундын зээлэнд хамрагдаж чадаагүй бол…”

  1. Guest

    Маш сайн төсөл бичиж өгсөн та бүхэнд баярлалаа

    1. editor editor

      Манайтай хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

Leave a Comment