Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Олон улсын хөгжлийн банкууд Хэрэгтэй мэдээлэл

Монголын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийдэг гадаадын банкууд

Өнөөг хүртэл Монгол улсын хувийн салбарт тогтмол хөрөнгө оруулж ирсэн хөрөнгө оруулагчид
бол яах аргагүй олон улсын (эсвэл тухайн нэг улсын) хөгжлийн банк, санхүүгийн байгууллага
(Development Finance Institution)-ууд юм. Энэхүү богино тайлангийн зорилго нь бидний тэр болгон
мэддэггүй эдгээр байгууллагуудын одоог хүртэл Монгол улсын хувийн салбарт оруулсан хөрөнгө
оруулалтын төслүүдийг талаар мэдээлэл өгөхөд оршино.
Энэхүү тайланд Азийн Хөгжлийн Банк (ADB) болон Дэлхийн Банк (World Bank) зэрэг
байгууллагуудын Монгол улсын засгийн газарт өгсөн буцалтгүй тусламж болон зээлийн
санхүүжилтийн төслүүдийг тусгаагүй болно. Мөн энэхүү тайланд зөвхөн бизнесийн
байгууллагуудад шууд хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтуудыг тусгасан бөгөөд Японы Олон
Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) зэрэг байгууллагуудын Монголын арилжааны
банкнуудаар дамжуулж хэрэгжүүлдэг “Хоёр үе шаттай зээлийн төсөл” зэргийг тусгаагүй болно.
Хувийн компаниудад шууд санхүүжилт олгодог гол хөрөнгө оруулалтын банкнуудын товч
танилцуулгыг харна уу:
EBRD (European Bank for Reconstruction and Development; Европын Сэргээн Босголт Хөгжлийн
Банк; ЕСБХБ) нь 1991 онд байгуулагдсан бөгөөд төв болон зүүн Европын орнуудад зах зээлийн
эдийн засаг, хувийн секторыг дэмжих зорилготойгоор байгуулагджээ. Монголд 2006 оноос үйл
ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын хувийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчдын
нэг болоод байна. Мөн ЕСБХБ нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан хөнгөлөлттэй зөвлөх
үйлчилгээний төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа.
IFC (International Finance Corporation; Олон Улсын Санхүүгийн Корпораци; ОУСК) нь 1956 онд
байгуулагдсан бөгөөд төр болон хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих зорилготойгоор байгуулагджээ.
Монгол улсад 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын тогтвортой
эдийн засгийг дэмжих зорилгоор хувийн хэвшилд хөрөнгө оруулж, мөн бизнесийн өрсөлдөөнийг
дэмжихээр засгийн газар болон компаниудад зөвлөгөө өгдөг. Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ADB (Asian Development Bank; Азийн Хөгжлийн Банк; АХБ) нь 1966 онд байгуулагдсан бөгөөд Ази,
Номхон Далайн орнуудын эдийн засгийг дэмжих зорилготойгоор гишүүн орнуудад зээл, буцалтгүй
тусламж болон өөрийн хөрөнгөөрх хөрөнгө оруулалтуудыг хийдэг. АХБ нь 1991 оноос Монгол
Улсын хөгжлийг дэмжигч хамгийн том олон талт түнш байсаар ирсэн бөгөөд Монгол Улсыг зах
зээлд суурилсан, дунд орлоготой орон болоход голлох үүрэг гүйцэтгэсэн. АХБ нь голчлон төрийн
байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг боловч сүүлийн жилүүдэд
идэвхтэйгээр хувийн хэвшилд шууд санхүүжилт өгч эхлээд байгаа.

Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
FMO (Dutch Development Bank; Голландын Хөгжлийн Банк) нь хөгжиж буй орнууд, хөгжиж буй
зах зээл болон хувийн секторыг дэмжих зорилгоор 1970 онд байгуулагдсан ба хувийн хэвшлийн
хөгжлийн томоохон банкнуудын нэг юм.

Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

DEG (German Investment Corporation; Германы Хөрөнгө Оруулалтын Корпораци) нь 1962 онд KfW
банкны группийн салбар компани болж байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын зах зээлд урт
хугацаат хөрөнгө оруулалт, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

OPIC (Overseas Private Investment Corporation; Гадаадын Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци)
ийг 1971 онд шууд хөрөнгө оруулалт хийх замаар хөгжиж буй орнуудын зах зээлийг дэмжих
зорилгоор АНУ-ын засгийн газраас байгуулжээ. OPIC нь Монголд Schulze Global Investments
санхүүгийн байгууллагаар дамжуулан жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгодгоос гадна
томоохон дүнтэй шууд хөрөнгө оруулалтуудыг ч хийдэг.
Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Proparco (Development Financial Institution; Хөгжлийн Санхүүгийн Байгууллага) нь 1977 онд
байгуулагдсан бөгөөд “Францын Хөгжлийн Агентлаг” (French Development Agency)-ийн салбар
байгууллага юм. Африк, Ази болон Латин Америкийн орнуудын эдийн засгийг дэмжих зорилгоор
хувийн хөрөнгө оруулалтуудыг хийдэг байна. Тус байгууллага нь Монгол улсад голчлон хөдөө аж
ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийдэг.

Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

BIO (Belgian Investment Company; Бельгийн Хөрөнгө оруулалтын Компани) нь хөгжиж буй
орнуудын эдийн засгийг дэмжих зорилгоор аливаа төслүүдэд санхүүжилт олгодог ба анх 2001 онд
байгуулагджээ. Ихэвчлэн хөдөө аж ахуйн салбарт санхүүжилт олгодог ба Монгол улсад 2011 оноос
хөрөнгө оруулж эхэлсэн байна.

Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

OeEB (Austrian Development Bank; Австрийн Хөгжлийн Банк) нь Австрийн Бүгд Найрамдах улсын
хөгжлийн банк бөгөөд анх 2008 онд байгуулагдсан. Одоогоор Монголд нэг төсөлд хөрөнгө оруулаад
байна.

Тухайн банкнаас Монгол улсын аж ахуйн нэгжид олгосон зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Дээрх банкуудаас Монголд өөрийн оффисыг байгуулан ажиллаж байгаа нь ЕСБХБ, ОУСК, мөн АХБ
юм.

Эх сурвалж: Лонг Терм Партнерс оф Монголиа ХХК

Ойролцоо илэрц

Leave a Comment