Олон улсын хөгжлийн банкууд

Тайванийн Экспорт импортын банкны зээлийн шугамын тухай танилцуулга

Нэг. Зорилго, онцлог:

Тайванийн Экспорт импортын банк /цаашид Тайванийн Эксим банк гэх/ нь Тайванийн бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор энэхүү зээлийн шугамыг нээсэн бөгөөд тус банкны зүгээс гадны улс орны болон дотоодын банк санхүүгийн байгууллагуудад энэхүү зээлийн шугамыг ашиглуулж байна. Тус зээлэнд хамрагдах харилцагч нь Тайванийн бараа экспорлогч компаниас худалдан авалт хийх тохиолдолд Тайванийн Эксим банкнаас дээр дурьдсан санхүүжилтын зээлийг авах боломжтой ба энэхүү санхүүжилтын зээл нь гадаад улс орнуудын худалдан авагч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр хэсэгчлэн зээлээ төлөх боломж олгодог. Энэхүү санхүүжилтын зээлийг олгосноор гадаадын импортлогч нар Тайваниас худалдан авалт хийх сонирхолыг нэмэгдүүлэн, Тайванийн бараа бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэхь өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх боломжтой юм.

Энэхүү санхүүжилтын зээл нь доорхи онцлог шинжүүдтэй:

  1. Гадаадын болон дотоодын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан, харилцагчид Тайванийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулж, зах зээл дэхь боломжийг нэмэгдүүлэх
  2. Гадны худалдан авагч нар өөрийн байгаа газраа тус банкны санхүүжилтын зээлийн шугам бүхий банк болон бусад салбар байгууллагад уг зээлэнд хамрагдах хүсэлт гаргаж болно.
  3. Тайванийн экспортлогч бизнес эрхлэгч нь бараа бүтээгдэхүүнийг усан онгоцонд ачаалан, экспорт хийсний дараа зээлийн бүх төлбөрөө хүлээн авна. Санхүүжилтын зээлийн эрсдэлийг гадны улс орны банк хариуцана.
  4. Гадаадын худалдан авагч зээлийн төлбөрөө хэсэгчлэн хийх таатай нөхцөлийг эдлэх боломжтой.

 

Хоёр. Зээлийн санхүүжилтын төсөл, хөтөлбөр:

Тайванийн экспортлогч, бизнес эрхлэгчдийн гадаад улс орнууд руу эскпортлож буй бараа бүтээгдэхүүн болон Тайванийн бизнес эрхлэгчид Тайваньд захиалга авсан хэдийч Тайванийн хилээс гадна бараа бүтээгдэхүүн экспортлосон тохиолдолд энэхүү зээлийн санхүүжилтэнд хамрагдах боломжтой.

 

Гурав. Товч агуулга:

  1. Зээлдэгч: Гадаадын болон дотоодын хамтын ажиллагаатай банк санхүүгийн байгууллага
  2. Зээл олгогдох гадаад валют: Ам.доллар
  3. Санхүүжилтын зээлийн хувь, хэмжээ болон үнийн дүн: Санхүүжилтын зээлийн олгогдох хамгийн дээд хязгаар нь худалдан авалтын хийсэн нэхэмжлэхийн үнийн дүнгийн 100 %-аар санхүүжигдэх боломжтой.
  4. Санхүүжилтын зээлийн хүүгийн хэмжээ: Санхүүжилтын зээл олгогч банкны үйл ажиллагаа явуулж буй газар орны хөрөнгө санхүүгийн байдлыг үндэслэн, Лондонгийн банкны банк хооронд ашиглах зээлийн хүүгийн түвшин (LIBOR)-г үндэслэн, зургаан сарын хугацаатай ам.долларын хүүгийн түвшин дээр хөвөгч хүүг нэмэн тооцдог бөгөөд зургаан сар тутамд нэг удаа хүүгийн тохируулга хийдэг.
  5. Санхүүжилтын зээлийн хугацаа: Санхүүжилтын зээлийн үргэлжлэх хамгийн дээд хэмжээ нь 5 жил хүртэл байх боломжтой.
  6. Бүрдүүлэх бичиг баримт: Санхүүжилтын зээл хүссэн өргөдөл, бараа худалдан авалт хийсэнтэй холбогдох нэхэмжлэх /хуулбар/ болон тээврийн бичиг баримт /хуулбар/
  7. Төлбөр төлөх хэлбэр: Худалдагч болон худалдан авагч талуудын харилцан тохирсон төлбөр төлөх хэлбэр тухайлбал L/C、O/A、D/P、D/A зэрэг төлбөр төлөх хэлбэрүүд үүнд хамаарна.
  8. Үндсэн зээлийн эргэн төлөлт: Зээлийн хугацаа нь нэг жилээс доош хугацаатай зээлдэгчийн хувьд зээл төлөлтийн хугацаа дуусгавар болох үеэр зээлийн төлбөрөө нэг удаа төлж барагдуулна. Зээлийн хугацаа нь нэг жилээс дээш хугацаатай зээлдэгчийн хувьд эргэн төлөлтийн хугацааг 1 жилээр сунгах боломжтой. Хэрэв зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр сунгасан тохиолдолд үүнээс хойш тусгайлан гаргасан графикт төлөлтийн хуваарийн дагуу хагас жил тутамд үндсэн зээлийн төлөлтийг хийнэ.
  9. Хүүгийн төлөлт: Хагас жил тутамд хүүгийн төлөлтийг нэг удаа хийнэ.

Дээрх зээлийг олгох Монгол улсын 6 банкны мэдээлэл:

  1. Худалдаа хөгжлийн банк
  2. Голомт банк
  3. Төрийн банк
  4. Хаан банк
  5. Хас банк
  6. Монгол улсын хөгжлийн банк

Эх сурвалж: https://www.roc-taiwan.org/mn_en/post/3329.html

Ойролцоо илэрц

Leave a Comment