Бэлэн төслүүд

Сүүний фермийн төсөл /50-60 үнээ/

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая.л буюу хүчин чадал ашиглалт 8-10 хувийг ашиглаж байна. Энэ нь орон нутагт сүү бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүй, улирлын хамааралтай, зохистой дадал хэвшээгүй, саалтуур, хөргөх тоног төхөөрөмж дутагдалтай, орон нутагт ажиллах хүний нөөц хүрэлцээгүй, мөн сүүний боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөөр дутмаг байгаатай холбоотой.

Иймд Засгийн газрын бодлого, чиглэл, зах зээлийн өнөөгийн байдал, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагын дагуу сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг үр ашигтай эрхлэх, хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах, бүс нутагт загвар аж ахуйг бий болгох сонирхлыг нэмэгдүүлэх үүднээс боловсруулсан 50-60 үнээтэй механикжсан сүүний фермийн төслийг танилцуулж байна.

40-50 vneeniii firm энд дарж татаж авна уу.

Cанамж: Энэхүү төслийн тоон мэдээлэл нь цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан байх магадлалтайг анхаарна уу.

Санал: Та төсөл бичүүлэх бол бидэнд хандана уу. Бид таны бизнес төслийг богино хугацаанд чанартай боловсруулж, нэмэлт санхүүжилт олоход тань зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Ойролцоо илэрц

One Thought to “Сүүний фермийн төсөл /50-60 үнээ/”

  1. Алтанцэцэг

    medeelel awiy

Leave a Comment