Монголын банкууд Олон улсын хөгжлийн банкууд

ЗЭЭЛИЙН БАРЬЦАА ХӨРӨНГӨ ДУТАГДАЛТАЙ БОЛ ТАНД ИЙМ БОЛОМЖ БАЙНА…

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд бизнесийн болон төслийн зээл авахад тулгардаг үндсэн бэрхшээлүүдийн нэг нь “БАРЬЦАА” хөрөнгийн асуудал юм. Иргэд аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгө дутсан тохиолдолд “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН”-аар батлан даалт гаргуулах боломж байдгийг мэдэхгүйгээс үүдэн бизнестээ шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж чадалгүй дампуурах, үйл ажиллагаагаа өргөтгөж чадахгүй байх нь олон. Иймд бидний зүгээс “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН”-ийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Одоогийн байдлаар (2019/08/17) “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН” нь хоёр төрлийн бүтээгдэхүүн буюу үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  1. Үндсэн батлан даалтын бүтээгдэхүүн

Үндсэн батлан даалтын бүтээгдэхүүн нь бизнесийн зээлийн төрлөөс үл хамааран доорх шаардлагыг хангаж буй тохиолдолд боломжтой.

Батлан даалт авах зээлдэгч:                               

Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгч

Батлан даалтын хэмжээ:

Нэг зээлдэгчид олгох зээлийн 60 хүртэл хувьд;

Нэг зээлдэгчид батлан даалт гаргах дээд хэмжээ 500.0 /таван зуу/ сая төгрөг хүртэл;

Батлан даалтын хугацаа:

Банк, зээлдэгч хооронд байгуулсан гэрээний хугацаанаас хэтрэхгүй.

Хураамж:                         

Батлан даалтын хүсэлт гаргахдаа үйлчилгээний хураамж 10.000 төгрөг нэг удаа төлнө. Үүнд:

  • 1 жил хүртэл хугацаанд -1%
  • 2 жил хүртэл хугацаанд -2%
  • 3 жил хүртэл хугацаанд -3%

Батлан даалт хүсэгчийн бүрдүүлэх материал:

  • Банк, санхүүгийн байгууллагын албан тоот холбогдох баримт бичиг дүгнэлт
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт
  • Сангаас шаардсан нэмэлт материалууд
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт

Батлан даалтын хүсэлт гаргах:

Батлан даалт авах аж ахуй нэгж иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк, санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.

Батлан даалт гаргахад хориглосон заалт:

  • Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалттай
  • Байнгын оршин суух тодорхой хаяггүй
  • Өмнө нь төслийн зээлэнд хамрагдсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй
  • Сангаас шаардсан нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн

 

  1. Азийн Хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалтын бүтээгдэхүүн

Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй хүүтэй эх үүсвэртэй батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой.

Төслийн хэрэгжих хугацаа:

“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжинэ.

Төслийн бүтээгдэхүүний нөхцөл:

Зээлийн хэмжээ Нэг тэрбум төгрөгөөс хэтрэхгүй
Зээлийн хугацаа 10 жилээс хэтрэхгүй
Зээлийн хүү /батлан даалтын хэмжээтэй уялдана/ Жилийн 12%-15%
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 24 сараас хэтрэхгүй /Бизнесийн орлоготой уялдана/
Батлан даалтын хувь, хэмжээ Олгох зээлийн 30-60% /500 сая төгрөгөөс хэтрэхгүй/
Батлан даалтын өргөдлийн хураамж 50.000 төгрөг /1 удаа төлнө/
Батлан даалтын шимтгэл /батлан даалтын хэмжээнээс хамаарна/ Жилийн 1% /Батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө/

 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Бизнесийн товч танилцуулга
  3. ЖДҮЭ-ийн гэрчилгээ, тодорхойлолт
  4. Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт
  5. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл / шаардлагатай тохиолдолд /
  6. Төсөл / төслийн зааврын дагуу /
  7. Санхүүгийн тайлан /Сүүлийн 1 жилийн/
  8. Орлого нотлох баримтууд
  9. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
  10. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээр хуулийн этгээдийн лавлагаа
  11. Зээл, барьцааны гэрээ, дансны хуулга
  12. Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл
  13. Барьцаа хөрөнгийн зураг
  14. ЗБДС-н төслийн өргөдлийн хураамж төлсөн баримт
  15. Байгаль орчны ерөнхий үнэлгээ /B ангиллын салбарт хамаарагдах бол/
  16. Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг
  17. Бүрэн гүйцэд бөглөсөн батлан даалтын өргөдлийн маягт
  18. Бүрэн гүйцэд бөглөсөн Байгаль орчин, Нийгмийн үнэлгээний 6 ажлын хуудас

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхлэдэг байх,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх,
  • Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх.
  • Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх.
  • Төсөл (энгийн, ойлгомжтой)
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (гэрчилгээ, тодорхойлолт)

Батлан даалт гаргахыг хориглох заалт:

  1. Зээл авах хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын хугацаанд зээлдэгч, түүний холбогдох этгээд нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккредитивын өрийн үлдэгдэлтэй байсан бол;
  2. Зээлийн батлан даалтын хорооноос батлан даалт гаргах болон батлан даалттай холбоотой бусад хүсэлтийг 2 удаа татгалзан шийдвэрлэснийг сүүлийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дахин дотор ирүүлсэн
  3. Сантай ижил төрлийн гуравдагч этгээдээр баталгаа, батлан даалт гаргуулсан бол;
  4. Хэрэглээний зээл;
  5. Барьцаа хөрөнгө нь хүрэлцээтэй;
  6. Шугамын зээл;
  7. Барьцаалах боломжтой хөрөнгийг сүүлийн 6 сарын хугацаанд бусдад үнэ төлбөргүй хэлбэрээр шилжүүлсэн, худалдсан /хөрөнгийг бусдад худалдан борлуулснаас олсон орлогыг үйл ажиллагаандаа зарцуулсныг нотолсон тохиолдолд хамаарахгүй/
  8. Тухайн зээл нь зургаан сараас илүү хугацаанд хэсэгчлэн олголт хийх нөхцөлтэй;
  9. Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах  зориулалттай /өмнө нь тухайн зээлдэгч өөрийн бизнестээ зориулж авсан зээлийн 50-иас доош хувийг шилжүүлэхэд хамаарахгүй/;
  10. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
  11. Сангаас шаардсан баримт, материал, нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан;
  12. Өмнө нь авсан хөнгөлөлттэй төслийн зээл, батлан даалтыг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон бол;
  13. Байнгын оршин суух тодорхой хаяггүй

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй буюу батлан даалт гаргахгүй үйл ажиллагаа:​​​​​​​​​​​​​​

  • Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа
  • Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ
  • Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах.

 

Санал: Та барьцаа хөрөнгө, нэмэлт санхүүжилттэй (зээл) холбоотой зөвлөгөө авахыг хүсвэл доорх үйлчилгээний хүсэлтийг бөглөхөд бид тантай эргэн холбогдох болно.

Ойролцоо илэрц

Leave a Comment