Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Санхүү бүртгэлээ хөтлөх дижитал шийдлээ ингэж сонго

Жижиг дунд бизнес эрхлэгч таны бизнест өдөр тутам хийгдэж байгаа бүхий л гүйлгээ, тухайлбал борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, бараа таталт болон түгээлт, өглөг авлага үүсэх барагдах гээд хөрөнгө мөнгөний бүхий л хөдөлгөөн үүссэн даруйдаа бүртгэгдэж байх шаардлагатай. Ийнхүү бүртгэсэн тоо мэдээллийг тайлан мэдээ, шинжилгээ дүгнэлт болгон бэлтгэж, улмаар танд бизнестэй холбоотой аливаа шийдвэрээ оновчтой гаргахад туслах үүлэн технологийн хялбар, ухаалаг дижитал шийдэл буюу нягтлан бодох бүртгэлийн онлайн систем, платформууд бизнесийн салбарт нэгэнт нэвтэрсэн байгаа. Санхүү бүртгэл, тайлангийн онлайн систем хэрэглэж эхлэх оновчтой хугацаа гэж байхгүй, харин аль болох эхнээс…

Read More
Санхүүжилт олох Хэрэгтэй мэдээлэл

Олноор санхүүжилт бий болгох (CROWDFUNDING) ГЭЖ ЮУ ВЭ?

CROWDFUNDING ГЭЖ ЮУ ВЭ? Crowdfunding гэж юу вэ? Crowdfunding-н төрлүүд Crowdfunding дэлхий дахинд Амжилттай төслүүд Crowdfunding Монголд Crowdfunding гэж юу вэ? “Crowdfunding” нэр томъёог тайлбарлахын тулд тухайн үгийг задалбал Crowd + funding буюу олноороо санхүүжүүлэх гэж орчуулж болох юм. Энэ хэллэгийг Америкчууд дээрх байдлаар, харин европууд тэр дундаа Германчууд Seedfunding гэх мэтээр нэрлэж байна. Энэхүү нэр томъёо, ойлголт аль 1840 оноос эхтэй бөгөөд оффлайн хэлбэрээр хүмүүс олон хүнээс хандив тусламж хүсэх хэлбэрээр хөгжиж ирсэн байна. Жишээлбэл, 1730 онд Моцарт олноор санхүүжилт татах аргыг ашиглан Венецийн концертын танхимд 3 удаа тоглолт зохион байгуулсан байдаг.…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

Нэгэн сэтгэл мэдрэлийн эмч мэргэжлээрээ 12 жилийн турш ажиллахдаа ядуу хүмүүст нийтлэг ажиглагддаг 12 дадлыг онцолж харсан байна. Ядуу хүмүүс тэдгээр үйлдлээ байнга давтдаг. Авьяас чадвар өндөртэй хүмүүс ядуусын дадлыг дуурайж, өөрсдөө ядуу болдог нь харамсалтай. Та ч бас өөрийгөө шалгаад үзээрэй. ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг. ДАДАЛ…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетын багш, хувьцаа худалдан авах оновчтой арга ухааны загалмайлсан эцэг гэгддэг Бенжамин Грахам ухаалаг хөрөнгө оруулагчийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг нь IQ болон шалгалтын дүнгээс огт хамааралгүй, харин тэвчээртэй, сахилга баттай, сурч боловсрох эрмэлзэлтэй, сэтгэлзүйгээ удирдаж чаддаг, мөн өөрөө шийдвэр гаргаж чаддаг хүнийг хэлнэ. Энэ төрлийн ухаан нь тархины ажиллагаа гэхээсээ илүү зан араншинтай холбоотой. Тэгвэл хувьцаа худалдан авахад өгсөн түүний зөвлөгөөг таньд хүргэж байна. – Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Банкны хувьцаанд хөрөнгө оруулагч Жорж Сорос

АНУ-ын тэрбумтан Жорж Сорос Унгар улсад төржээ. Эцэг нь эсперанто хэл дээр зохиол бүтээлээ туурвидаг байсан нь түүнийг энэ хэлээр ярьж сурахад нөлөөлжээ. Эсперанто хэл сурсан нь хожмоо дэлхийн хамгийн баян хүмүүийн нэгд бичигдэх замналаа эхлэхэд хэрэг болсон юм. Дэлхийн II дайны үеэр Унгар улсыг Германчууд эзэлсэн хүнд хэцүү цагт хар зах дээр хулгайгаар доллар зарж бор ходоодоо борлуулдаг байсан 14 настай Жүүд хүүг хэцүүхэн хувь заяа тосч байв. Гэвч азаар түүний өвөг эцэг Германчуудад үйлчилдэг байсан нь тэдний гэр бүлийг аварсан юм. Улмаар дэлхийн II дайны дараа Соросын гэр…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Хувьцаанаас эхэлсэн тэрбумтан Уоррен Эдвард Баффет

Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг Уоррер Эдвард Баффет 1930 онд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улс төрч Ховард Баффетийн ганц хүү болон мэндэлжээ. Үеийнхэн нь эцэг эхээсээ халаасны мөнгө авч байхад бяцхан Баффет айл айлын хаалга тогшин бохь, кола заран анхныхаа орлогыг олдог байлаа. Ийнхүү 6 настайдаа анхны наймаагаа эхэлсэн түүхтэй. Тэр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс 6 ширхэг ундааг 25 центээр худалдаж аваад 30 центээр зардаг байж. Гайхалтай нь 80 жилийн тэртээх 5 цент өдгөө 50 тэрбум доллар болтлоо өсчээ. Уоррен Баффет хөрөнгө оруулах ажлаа 11 настайгаасаа эхэлсэн юм.…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

5 Минутанд Хэрхэн Бизнесээ Танилцуулах Вэ?

Дэлхийн энтрепренёруудын хамгийн нэр хүндтэй цуврал үйл ажиллагаануудын нэг болох Startup Weekend Монголд арван гурав дахь удаагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас бүрдсэн арван баг оролцсон юм. Өөрийн санааг бизнес модель, цаашлаад бодит ажил болгон хөгжүүлэх процессыг 54 цагийн дотор хамтдаа туулж, хөрөнгө оруулагчдын өмнө 5 минутад pitch хийн өрсөлддөг уг үйл ажиллагааг Startup Mongolia байгууллага зохион байгуулдаг билээ. Startup Weekend дээр гарааны багуудын хувьд суралцдаг хамгийн гол ойлголт, тэдэнд хөрөнгө оруулагчдыг татахад хэрэг болдог мэдлэгүүдээс танд багцлан хүргэж байна. Pitch буюу…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

ХЯМРАЛЫН ҮЕД БИЗНЕСЭЭ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм сайн биш байгааг хүн бүр л мэдэж байгаа. Валютын ханшийн савлагаа,түүхийн эдийн экспортын уналт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нийт эдийн засаг хүндхэн байна. Ялангуяа ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч иргэн аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Зарим хүн эдийн засагт хямрал үүслээ гэж нэлээд сандарч байна. Тухайлбал жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид хямрал болох гэж байна гэж өөрийн бизнесээ орхих тохиолдол их гардаг. Энэ үүднээс эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхэд өөрийн бизнесээ хэрхэн удирдаж амжилттай ажиллах талаар эдийн засагчдын…

Read More
Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Олон улсын хөгжлийн банкууд Хэрэгтэй мэдээлэл

Монголын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийдэг гадаадын банкууд

Өнөөг хүртэл Монгол улсын хувийн салбарт тогтмол хөрөнгө оруулж ирсэн хөрөнгө оруулагчид бол яах аргагүй олон улсын (эсвэл тухайн нэг улсын) хөгжлийн банк, санхүүгийн байгууллага (Development Finance Institution)-ууд юм. Энэхүү богино тайлангийн зорилго нь бидний тэр болгон мэддэггүй эдгээр байгууллагуудын одоог хүртэл Монгол улсын хувийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын төслүүдийг талаар мэдээлэл өгөхөд оршино. Энэхүү тайланд Азийн Хөгжлийн Банк (ADB) болон Дэлхийн Банк (World Bank) зэрэг байгууллагуудын Монгол улсын засгийн газарт өгсөн буцалтгүй тусламж болон зээлийн санхүүжилтийн төслүүдийг тусгаагүй болно. Мөн энэхүү тайланд зөвхөн бизнесийн байгууллагуудад шууд хэлбэрээр оруулсан хөрөнгө…

Read More
Хэрэгтэй мэдээлэл

БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?

Бизнесээ өргөжүүлж, илүү олон хүнд хүргэхэд яагаад заавал вэбсайт хэрэгтэйг хараахан ойлгоогүй аль эсвэл бүрэн дүүрэн тодорхойлж амжаагүй байна уу? Тийм бол бид танд яг яагаад вэбсайт хэрэгтэйг ойлгуулах үүднээс дараах давуу талуудыг хүргэж байна. Эдгээр давуу тал нь таныг яагаад бизнесдээ зориулан вэбсайт хийлгэх хэрэгтэйг ойлгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. 1.  Илүү нээлттэй болж олон хүнд хүрнэ. Интернэтийн хэрэглээний хурдацтай өсөлтийн үр дүнд ROBO /research online before buying online/ эффэкт буюу хэрэглэгч аливаа худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар илүү ихийг онлайнаар судлах үзэгдэл бий болсон. Үр дүнд нь…

Read More