Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

Жобс, Возняк нар компьютерийг жирийн хүмүүс авч болох өргөн хэрэглээний зүйл болгох гэж хичээл зүтгэл гаргаснаар дэлхийд алдартай хүмүүс болсон билээ. Иймэрхүү ирээдүй бүхий санаа амжилтад хүрсэн олон түүх байхаас гадна муухан, цаг үеэ олоогүй санаа нь шинээр бизнес эрхлэгчдийг төдийгүй томоохон бизнесменүүдийн ажил хэргийг булшилсан тохиолдол бас цөөнгүй. Бизнес санаа бол зөвхөн таных бөгөөд үүнийг таны өмнөөс хэн ч бодож, олж хайхгүй нь тодорхой. Гэхдээ танд алдар хүнд, амжилт авчрах арга зам хайхын тулд бүсдын зөвөлгөөг сонсох, мэдэх байдлаар шинэ санаа олох арга замаа илүү хялбарчилж болох билээ.   Ийм бизнес…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

Старт-ап үндэстний соёлоос бид юуг сурч болох вэ?

АМЬДРАЛ ТАНД НИМБЭГ ӨГВӨЛ ТҮҮГЭЭР ШҮҮС ХИЙ Израильчууд төрөлх нутгаасаа 2000 жилийн өмнө цөлөгдөн дэлхий даяар хэрэн тэнүүчилж зовлон шаналал, баяр бахдал бүгдийг үзсэн ард түмэн. Эх нутгаа санагалзах тэдний хүсэл хожим 1948 онд тусгаар улс болох боломжийг нь бодит болгосон юм. Тэдэнд газар зүйн таагүй нөхцөл, хөршүүдийн дундах хурцадмал харилцаа гэх мэт асуудал байсан хэдий ч орчин үеийн технологи эзэмшин инноваци хийхийг гарамгай сурчээ. Тэдэнд хайрцагнаас гадуур сэтгэх, дарамт шахалтан дор эцэж цуцашгүй, шаргуу ажиллах зэрэг бизнесмен хүнд зайлшгүй хэрэгтэй чанарууд төрөлхийн цаанаасаа заяагдсан. Ихэнх энтрепренерүүдийн мэддэгээр зовлон бэрхшээл…

Read More
Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Тоёотагийн “тасралтгүй сайжруулах” зарчмын түүх

Өдгөө бидний мэдэх автомашины алдарт үйлдвэрлэгч Тоёота компани 1925 онд анх нэхмэлийн машин үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлж байв. Улмаар 1936 оноос автомашины салбарт хөл тавьжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах он жилүүдэд Тоёопет хэмээх суудлын жижиг машин таксины жолоочдын дунд эрэлттэй байлаа. Яаж ийгээд зах зээлээ л тэлэх сонирхолтой байсан тэд энэ хооронд ачааны машиныг Өмнөд Америк руу хэдийнэ экспортолж эхлээд байв. Улмаар 1955 онд “Тоёота”-ийн захирал Шатора Камияа АНУ-д бизнес аялалаар очоод америкчууд ямар их жижиг оврын машин унадгийг хараад гайхаж байсан гэдэг. Хурдны замаар ар араасаа давхих машинууд бүгд…

Read More
Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Санхүү бүртгэлээ хөтлөх дижитал шийдлээ ингэж сонго

Жижиг дунд бизнес эрхлэгч таны бизнест өдөр тутам хийгдэж байгаа бүхий л гүйлгээ, тухайлбал борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал, бараа таталт болон түгээлт, өглөг авлага үүсэх барагдах гээд хөрөнгө мөнгөний бүхий л хөдөлгөөн үүссэн даруйдаа бүртгэгдэж байх шаардлагатай. Ийнхүү бүртгэсэн тоо мэдээллийг тайлан мэдээ, шинжилгээ дүгнэлт болгон бэлтгэж, улмаар танд бизнестэй холбоотой аливаа шийдвэрээ оновчтой гаргахад туслах үүлэн технологийн хялбар, ухаалаг дижитал шийдэл буюу нягтлан бодох бүртгэлийн онлайн систем, платформууд бизнесийн салбарт нэгэнт нэвтэрсэн байгаа. Санхүү бүртгэл, тайлангийн онлайн систем хэрэглэж эхлэх оновчтой хугацаа гэж байхгүй, харин аль болох эхнээс…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

Нэгэн сэтгэл мэдрэлийн эмч мэргэжлээрээ 12 жилийн турш ажиллахдаа ядуу хүмүүст нийтлэг ажиглагддаг 12 дадлыг онцолж харсан байна. Ядуу хүмүүс тэдгээр үйлдлээ байнга давтдаг. Авьяас чадвар өндөртэй хүмүүс ядуусын дадлыг дуурайж, өөрсдөө ядуу болдог нь харамсалтай. Та ч бас өөрийгөө шалгаад үзээрэй. ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг. ДАДАЛ…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетын багш, хувьцаа худалдан авах оновчтой арга ухааны загалмайлсан эцэг гэгддэг Бенжамин Грахам ухаалаг хөрөнгө оруулагчийг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг нь IQ болон шалгалтын дүнгээс огт хамааралгүй, харин тэвчээртэй, сахилга баттай, сурч боловсрох эрмэлзэлтэй, сэтгэлзүйгээ удирдаж чаддаг, мөн өөрөө шийдвэр гаргаж чаддаг хүнийг хэлнэ. Энэ төрлийн ухаан нь тархины ажиллагаа гэхээсээ илүү зан араншинтай холбоотой. Тэгвэл хувьцаа худалдан авахад өгсөн түүний зөвлөгөөг таньд хүргэж байна. – Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Банкны хувьцаанд хөрөнгө оруулагч Жорж Сорос

АНУ-ын тэрбумтан Жорж Сорос Унгар улсад төржээ. Эцэг нь эсперанто хэл дээр зохиол бүтээлээ туурвидаг байсан нь түүнийг энэ хэлээр ярьж сурахад нөлөөлжээ. Эсперанто хэл сурсан нь хожмоо дэлхийн хамгийн баян хүмүүийн нэгд бичигдэх замналаа эхлэхэд хэрэг болсон юм. Дэлхийн II дайны үеэр Унгар улсыг Германчууд эзэлсэн хүнд хэцүү цагт хар зах дээр хулгайгаар доллар зарж бор ходоодоо борлуулдаг байсан 14 настай Жүүд хүүг хэцүүхэн хувь заяа тосч байв. Гэвч азаар түүний өвөг эцэг Германчуудад үйлчилдэг байсан нь тэдний гэр бүлийг аварсан юм. Улмаар дэлхийн II дайны дараа Соросын гэр…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Хувьцаанаас эхэлсэн тэрбумтан Уоррен Эдвард Баффет

Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг Уоррер Эдвард Баффет 1930 онд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улс төрч Ховард Баффетийн ганц хүү болон мэндэлжээ. Үеийнхэн нь эцэг эхээсээ халаасны мөнгө авч байхад бяцхан Баффет айл айлын хаалга тогшин бохь, кола заран анхныхаа орлогыг олдог байлаа. Ийнхүү 6 настайдаа анхны наймаагаа эхэлсэн түүхтэй. Тэр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс 6 ширхэг ундааг 25 центээр худалдаж аваад 30 центээр зардаг байж. Гайхалтай нь 80 жилийн тэртээх 5 цент өдгөө 50 тэрбум доллар болтлоо өсчээ. Уоррен Баффет хөрөнгө оруулах ажлаа 11 настайгаасаа эхэлсэн юм.…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

5 Минутанд Хэрхэн Бизнесээ Танилцуулах Вэ?

Дэлхийн энтрепренёруудын хамгийн нэр хүндтэй цуврал үйл ажиллагаануудын нэг болох Startup Weekend Монголд арван гурав дахь удаагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн эрдэмтэн багш нараас бүрдсэн арван баг оролцсон юм. Өөрийн санааг бизнес модель, цаашлаад бодит ажил болгон хөгжүүлэх процессыг 54 цагийн дотор хамтдаа туулж, хөрөнгө оруулагчдын өмнө 5 минутад pitch хийн өрсөлддөг уг үйл ажиллагааг Startup Mongolia байгууллага зохион байгуулдаг билээ. Startup Weekend дээр гарааны багуудын хувьд суралцдаг хамгийн гол ойлголт, тэдэнд хөрөнгө оруулагчдыг татахад хэрэг болдог мэдлэгүүдээс танд багцлан хүргэж байна. Pitch буюу…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

ХЯМРАЛЫН ҮЕД БИЗНЕСЭЭ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм сайн биш байгааг хүн бүр л мэдэж байгаа. Валютын ханшийн савлагаа,түүхийн эдийн экспортын уналт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нийт эдийн засаг хүндхэн байна. Ялангуяа ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч иргэн аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Зарим хүн эдийн засагт хямрал үүслээ гэж нэлээд сандарч байна. Тухайлбал жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид хямрал болох гэж байна гэж өөрийн бизнесээ орхих тохиолдол их гардаг. Энэ үүднээс эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхэд өөрийн бизнесээ хэрхэн удирдаж амжилттай ажиллах талаар эдийн засагчдын…

Read More