Хэрэгтэй мэдээлэл

Бизнес төлөвлөгөө хэрэгтэй юу?

Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол ямар ч бизнесийн төлөвлөгөөгүйгээр бизнес санаагаа амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тэдний ихэнх нь бизнес төлөвлөгөө ямар ч хэрэггүй зүйл гэж үзэх нь олонтой. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байдаг.

Бизнес төлөвлөгөө гэдэг нь компанийн стратеги, зорилтыг тодорхойлдог ба компанийн үйл ажиллагаагаа эрхлэх бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримт юм.

Бизнес төлөвлөгөө боловсруулах доорх үндсэн 4 шалтгаан байдаг.

  • Болзошгүй асуудлыг урьдчилан харж илрүүлэх
  • Хөрөнгө оруулагчдыг татах
  • Тухайн байгууллагатай танилцах
  • Удирдлага болон хяналтын хэрэгсэл

Бизнес төлөвлөгөө нь дараах шалгуурыг хангасан байвал зохистой:

1. Тодорхой байх
• Энгийн бөгөөд ойлгомжтой бичнэ
• Нэг өгүүлбэрт хэт олон санаа илэрхийлэх шаардлагагүй
• Өөрийн санаа бодлоо цэгцтэй гаргаж өгнө
• Тохиромжгүй ишлэл хэрэглэхгүй байх
• Шаардлагатай хэсэгт график, хүснэгт диаграм оруулж өгөх
2. Товч байх
3. Бүлэг хэсэг нь уялдаа холбоотой байх
4. Үнэн зөв
5. Тоо баримтаар баталгаажсан байх

Бизнес эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө тодорхой бэрхшээлүүдтэй тулгардаг. Иймд дараах төлөвлөлтийн аргачлалыг ашиглаад үзээрэй.

  • Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл
  • Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул
  • Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул
  • Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай
  • Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслана
  • Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай хүчин зүйлс орсон эсэхийг шалга

Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах зүйлс:

  • Бизнес төлөвлөгөөг зохиохдоо сэтгэл хөдлөлөөр бус бодитоор авч үз. Учир нь та өөрийн бизнесээ хөтлөн
    явуулах гол үзэл санаагаа боловсруулахад бизнес төлөвлөгөөг ашиглана.
  • Бизнес төлөвлөгөө танай байгууллагыг үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхой хугацааны үеэр хэмжих тул нарийн төлөвлө.
  • Бизнес төлөвлөгөө нь нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, нөөцийг бүрдүүлэх үр ашигтай ашиглах стратегийн ач холбогдолтой тул хөрөнгө оруулагчдыг тэдний сонирхож буй мэдээллээр бүрэн хангахуйц хэмжээнд боловсруулах.

Санал: Энд хүрээд манай бизнес төлөвлөгөө боловсруулах нийтлэл өндөрлөж байна. Танд бизнес төлөвлөгөөгөө боловсруулахад тань амжилт хүсье. Бид танд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд таатай байх болно.

Үйлчилгээний хүсэлт:

Ойролцоо илэрц

Leave a Comment