Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

Жобс, Возняк нар компьютерийг жирийн хүмүүс авч болох өргөн хэрэглээний зүйл болгох гэж хичээл зүтгэл гаргаснаар дэлхийд алдартай хүмүүс болсон билээ. Иймэрхүү ирээдүй бүхий санаа амжилтад хүрсэн олон түүх байхаас гадна муухан, цаг үеэ олоогүй санаа нь шинээр бизнес эрхлэгчдийг төдийгүй томоохон бизнесменүүдийн ажил хэргийг булшилсан тохиолдол бас цөөнгүй. Бизнес санаа бол зөвхөн таных бөгөөд үүнийг таны өмнөөс хэн ч бодож, олж хайхгүй нь тодорхой. Гэхдээ танд алдар хүнд, амжилт авчрах арга зам хайхын тулд бүсдын зөвөлгөөг сонсох, мэдэх байдлаар шинэ санаа олох арга замаа илүү хялбарчилж болох билээ.   Ийм бизнес…

Read More
Uncategorized

2020 оны тренд “Дижитал банк”

Дэлхий дахинд дижитал банкны хэрэглэгчдийн тоо 2024 он гэхэд 3.6 тэрбумд хүрэх тооцоог “Juniper” олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд дижитал банкны харилцагчдын тоо 54 хувиар өснө гэсэн үг юм. Орчин үед дижитал шилжилтээр Bank of America, BBVA, JPMorgan Chase зэрэг дэлхийн топ банкууд тэргүүлсээр буй. Гэвч банк, санхүүгийн зах зээлд дижитал хувьсгал дөнгөж эхэн үедээ явж байгаа хэмээн McKinsey компани онцолж байна. Учир нь, арилжааны банкууд дижитал шилжилт хийхэд ажилчдын ур чадварын хомсдол хамгийн сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буй ажээ. PwC-ийн тайланд дурдсанаар банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх захирлуудын…

Read More
Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

Старт-ап үндэстний соёлоос бид юуг сурч болох вэ?

АМЬДРАЛ ТАНД НИМБЭГ ӨГВӨЛ ТҮҮГЭЭР ШҮҮС ХИЙ Израильчууд төрөлх нутгаасаа 2000 жилийн өмнө цөлөгдөн дэлхий даяар хэрэн тэнүүчилж зовлон шаналал, баяр бахдал бүгдийг үзсэн ард түмэн. Эх нутгаа санагалзах тэдний хүсэл хожим 1948 онд тусгаар улс болох боломжийг нь бодит болгосон юм. Тэдэнд газар зүйн таагүй нөхцөл, хөршүүдийн дундах хурцадмал харилцаа гэх мэт асуудал байсан хэдий ч орчин үеийн технологи эзэмшин инноваци хийхийг гарамгай сурчээ. Тэдэнд хайрцагнаас гадуур сэтгэх, дарамт шахалтан дор эцэж цуцашгүй, шаргуу ажиллах зэрэг бизнесмен хүнд зайлшгүй хэрэгтэй чанарууд төрөлхийн цаанаасаа заяагдсан. Ихэнх энтрепренерүүдийн мэддэгээр зовлон бэрхшээл…

Read More
Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Тоёотагийн “тасралтгүй сайжруулах” зарчмын түүх

Өдгөө бидний мэдэх автомашины алдарт үйлдвэрлэгч Тоёота компани 1925 онд анх нэхмэлийн машин үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлж байв. Улмаар 1936 оноос автомашины салбарт хөл тавьжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах он жилүүдэд Тоёопет хэмээх суудлын жижиг машин таксины жолоочдын дунд эрэлттэй байлаа. Яаж ийгээд зах зээлээ л тэлэх сонирхолтой байсан тэд энэ хооронд ачааны машиныг Өмнөд Америк руу хэдийнэ экспортолж эхлээд байв. Улмаар 1955 онд “Тоёота”-ийн захирал Шатора Камияа АНУ-д бизнес аялалаар очоод америкчууд ямар их жижиг оврын машин унадгийг хараад гайхаж байсан гэдэг. Хурдны замаар ар араасаа давхих машинууд бүгд…

Read More
Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Монголын банкууд Санхүүжилт олох

ХБНГУ-ын KFW банкны төслийн зээл

Төслийн зорилго: Боловсруулах үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн чиглэлийн ЖДҮ-ийг хөгжүүлж, экспортыг дэмжих. Зээл олгогч банкууд: Улаанбаатар хотын банк, Худалдаа Хөгжлийн банк Зээлийн нөхцөл Хэмжээ Жилийн хүү Хугацаа Барьцаа 500,000,000 төгрөгөөс хэтрэхгүй 12% 60 сар Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө Тавигдах шаардлага:  Үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг, бизнесийн туршлагатай байх Техник эдийн засгийн тооцооллыг бодитойгоор тусгасан төсөл бичсэн байх Бусад банк болон ББСБ-д зээлийн аливаа өргүй байх Банкнаас тавигдах бусад шаардлага Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх 1 хувь цээж зураг Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт Техник эдийн засгийн тооцооллыг бодитойгоор тусгасан төсөл Үйл…

Read More
Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Монголын банкууд Санхүүжилт олох

АХБ-ны “АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗЭЭЛ”

Төслийн зорилго: Монгол улс, АХБ-ны хооронд байгуулсан зээлийнхэлэлцээрийн зорилго нь хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр жижигүйлдвэрлэл эрхэлж буй иргэд, ААН-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэдоршино. Зээл олгох банкууд: Голомт банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Богд банк Зээлийн нөхцөл: Хугацаа Зээлийн дээд хэмжээ Зээлийн жилийн хүү Үйлчилгээний шимтгэл Өргөдлийн хураамж Барьцаа хөрөнгө 24 сар хүртэл 30,000,000төгрөг хүртэл 10% 0.5% 5,000 төгрөг Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө Тавигдах шаардлага: Зээл хүсэгчийн боловсруулсан бизнес төсөл нь харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дэмжигдэж, ажлын байр бий болгох тухай тодорхойлолтыг гаргуулсан байх. Зээл авснаар…

Read More
Uncategorized

Суичиро Хондагийн амжилтын түүх

Хонда: Бизнес эрхлэгч бүр өмнөө биелэгдэшгүй зорилго тавьж, бүтэлгүйтэлд бэлэн байх хэрэгтэй Суичиро Хонда 1906 оны 11 сарын 17 өдөр Япон улсын Хамаматсу мужид амьдардаг маш ядуу гэр бүлийн анхны хүүхэд болж мэндэлжээ. Хондагийн аав нь унадаг дугуй засварлах ажил хийдэг ядуу дархан байсан аж. Багаасаа унадаг дугуйтай ойрхон өссөн нь ирээдүйд мотоцикльд сонирхолтой болох суурийг нь тавьсан гэж хэлж болно. Аав нь түүнд техникийн талын асуудлыг шийдвэрлэх анхны мэдэгдэхүүнийг зааж өгсөн нь Суичиро хүүгийн эзэмшсэн анхны боловсрол байв. Тэдний гэр бүл маш ядуу байсан тул 5 хүүхэд нь нялх…

Read More
Uncategorized

“СOWORKING SPACE” БУЮУ ДУНДЫН ОФФИС ГЭЖ ЮУ ВЭ?

Яг одоо дэлхий даяар нийт 1,5 сая хүн дундын оффис буюу “Coworking space”-д сууж байна. Энэ тоо 2022 он гэхэд 5,1 саяд хүрнэ. “COWORKING SPACE” БУЮУ БУСАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ОРОН ЗАЙН ТАЛААР ТА МЭДЭХ ҮҮ?  Дундын оффис нь зүгээр нэг хувааж ашигладаг оффисоос илүү хүрээлэл, хотол (community) үүсгэх чиглэлд түлхүү анхаарч, үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч энэ газрын менежмент нь ашиг дээр бус олон нийтийн хүрээлэлд илүү төвлөрсөн байдаг. Түүнчлэн уламжлалт оффисоос илүү бүтээлч, тэгсэн атлаа чөлөөт орчинд ажиллах боломжийг хотлынхондоо олгодгоороо давуу талтай юм. Таньд энд заавал өмсөх хувцасны шаардлага тавихгүй бас ажилдаа ирэх, явах хатуу тогтсон цаг ч гэж үгүй. Яг л гэртээ байгаа мэт, тав тухтай байдаг. Анх дундын оффисын санааг 1995 онд…

Read More
Uncategorized

Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж буй салбарууд

Технологийн салбар Энэ оны хоёрдугаар сарын дунд үед тус бүр нэг их наяд ам.доллараас илүү үнэлгээтэй данхалзаж байсан технологийн салбарын тэргүүлэгч дөрвөн гигант компаниуд болох Apple, Microsoft, Amazon болон Facebook компаниуд ганцхан сарын дотор цар тахлын улмаас нийт 1.3 их наяд ам.долларын хохирол амсав. Живж буй усан аялалын салбар Хөрөнгө оруулагчид аяллын усан хөлөгт итгэл алдарч буйгаас үүдэн Carnival, Royal Caribbean болон Norwegian Cruise Line Holdings компаниуд зах зээлийн үнэлгээний хагасыг буюу 42 тэрбум ам.долларыг алдаад байна. Хөдөлмөр эрхлэлт НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үзэж буйгаар уг өвчнөөс болж дэлхий…

Read More
Uncategorized

$53 саяын өрөн дээр боссон цуутай бизнес

Гурван жилийн өмнө аялан тоглолтоо цуцлан, эмнэлэгт хэвтэж, 53 сая ам.долларын өрөнд орсноо зарлаж байсан хип хоп ертөнцийн од Канье Уэст өдгөө шинэ амжилтын оргилд хүрчээ. Харин энэ нь дуу, хөгжимтэй огт хамаагүй. Түүний тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй “YEEZY” пүүзний эзэнт гүрэн “AIR JORDAN”-ийг буулгаж авахад ойрхон байна. Уэстийн загвар зохион бүтээх дур сонирхол түүний дуу, хөгжимд дурласан үеэс эхтэй. Атлантад төрж, Чикагод өссөн тэрбээр дунд сургуульд байхдаа хичээлийн цагаар пүүзний зураг зурж багш нараасаа зэмлэл хүртдэг байв. Уэст багадаа ээжтэйгээ Японы зөгнөлт кино “Акира”-г үзээд тус киноны өнгө, дүрслэлд…

Read More