Бэлэн төслүүд Төсөл, судалгаа татах

Чулуу боловсруулах үйлдвэр төсөл

Улаанбаатар орчимд чулуу боловсруулах (бутлан ангилах) чиглэлээр 20 гаруй үйлдвэр улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч зам барилгын салбарын өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангаж хүч хүрэхгүй байна.
Эдгээр үйлдвэрийн зарим нь хуучирсан техник технологитой, техникийн эвдрэл саатал зэргээс хомсдол үүсэх чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх цаашлаад барилгын ажил сатах зэргээр бэрхшээл хүндрэл байсаар байна.
Судалгааны явцад 2007онд дээрх үйлдвэрүүдэд боловсруулсан элс хайрганы 1 м3 –ийн дундаж үнэ 7000-10000, 2008 онд 10500-15000, 2009 оны өнөөдрийн байдлаар 11500-14000 төгрөгний ханштай байна.
Засгийн газраас 100 000 орон сууц барих хөтөлбөр мөн дотоодын барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь зам барилгын салбарт их бүтээн байгуулалт явагдах нь тодорхой болсон энэ үед барлигын материал үйлдвэрлэл явуулах нь эрсдэл багатай бизнес болно гэж үзэж энэхүү төслийг боловсруулсан юм.
Chuluu bolowsruulax uildwer

Ойролцоо илэрц

Leave a Comment