Uncategorized

Цахим сургалтанд урьж байна

Pronet.mn сайт (Сентрополис ХХК)-ийн зүгээс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ААН-үүдэд зориулан “ЖДҮХСангийн зээлд хэрхэн амжилттай хамрагдах вэ?” сэдэвт цахим цуврал сургалтыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Цахим сургалтын маань эхний цуврал “ЖДҮХСангаас зээл хүсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал” сэдвийн хүрээнд 2020/05/02-ны өдрөөс эхлэн явагдаж байна.

Энэхүү сургалтыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй учир сургалтанд хамрагдсан иргэд ААН та бүхэнд зориулан манай компаниас санал болгодог дараах үйлчилгээнүүдэд 30 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.

1. Энэхүү цахим сургалтын цуврал 1-ийн төлбөрийг 15,000 төгрөгөөс 10,000 төгрөг болгож бууруулсан.
2. ЖДҮХ Санд өгөх бизнес төсөл боловсруулах үнийг онлайн сургалтанд хамрагдсан тохиолдолд 30 хувь хямдруулна.

Сургалтанд бүртгүүлэх заавар:

1. Энэхүү https://www.facebook.com/groups/280851173310813/about/ линкээр зочилж сургалтын агуулгатай танилцсан байна.
2. #Сентрополис ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банканд байрших 459019240 тоот дансанд 10,000 төгрөг тушаах, гүйлгээний утган дээр утасны дугаар, фэйсбүүк хаягаа бичнэ.
3. Энэхүү https://www.facebook.com/groups/280851173310813/about/ линкээр зочилж “ЖДҮХСангаас зээл хүсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал” нэртэй хаалттай фэйсбүүк группд хүсэлт илгээнэ.
4. Төлбөр төлсөн баримтаа screen shot хийж, группийн цахим шуудан /messenger/-аар ирүүлнэ. Бидний зүгээс таны төлбөрийн мэдээллийг шалгаж фэйсбүүк группд нэмснээр та онлайн хичээлээ үзэх, түүнтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө авах боломжтой болно.

Сургалтын нэр: ЖДҮХСангаас зээл хүсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал

Cургалтын агуулга:

1. Хэн хүсэлт гаргах боломжтой вэ?
2. Зээлийн хэмжээ нөхцөл, барьцаа хөрөнгийн талаар
3. Бүрдүүлэх материалын талаар
4. Зээлийн хүсэлт илгээх
5. Зээл судлах олгох процессийн талаар

Давуу тал: Бид сургалтанд хамрагдсан иргэд ААН бүрт тулгарсан асуудалд тухай бүр хариулт өгч зөвлөх болно.

Ойролцоо илэрц

Leave a Comment