Uncategorized

Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж буй салбарууд

Технологийн салбар

Энэ оны хоёрдугаар сарын дунд үед тус бүр нэг их наяд ам.доллараас илүү үнэлгээтэй данхалзаж байсан технологийн салбарын тэргүүлэгч дөрвөн гигант компаниуд болох Apple, Microsoft, Amazon болон Facebook компаниуд ганцхан сарын дотор цар тахлын улмаас нийт 1.3 их наяд ам.долларын хохирол амсав.

Живж буй усан аялалын салбар

Хөрөнгө оруулагчид аяллын усан хөлөгт итгэл алдарч буйгаас үүдэн Carnival, Royal Caribbean болон Norwegian Cruise Line Holdings компаниуд зах зээлийн үнэлгээний хагасыг буюу 42 тэрбум ам.долларыг алдаад байна.

Хөдөлмөр эрхлэлт

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үзэж буйгаар уг өвчнөөс болж дэлхий даяар 5-25 төрлийн ажлын байр устаж 860 тэрбумаас 3.4 их наяд ам.доллар хүртэлх орлого үгүй болохыг сануулсан бол, НҮБ-ын БСШУ-ны байгууллага 1.5 сая оюутан сургуульд завсардах магадлалтай хэмээн мэдэгдээд байна.

Хоосорсон агаарын мандал

Олон улсын худалдаа, бараа хангамж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын 35 хувь нь агаарын тээврээр дамждаг. Тэгвэл COVID-19 вирусын халдварын тархалт гарснаар дэлхийн агаарын тээврийн салбарын 116 хувьцаат компанийн үнэлгээ нийтдээ 157 тэрбум ам.доллараар буурсан ба тус салбарын орлого 2020 онд 113 тэрбум ам.доллараар хумигдах бололтой. Жишээлэхэд ердөө хоёрхон сарын дотор Delta Airlines-ийн зорчигчдын тоо 40 хувиар буурч хувьцааны үнэ тавин хувиар унасан нь тус компанийн түүхэнд тохиолдолд байгаагүй хүнд гарз болж байна.

Жуулчдаа хүлээсэн зочид буудлууд

АНУ-д л гэхэд зочид буудлын салбар долоо хоног бүр 1.4 тэрбум ам.долларыг алдаж байна. Энэ онд үйлчлүүлэгчийн тоо 30 хувиар буурвал АНУ-ын зочид буудлын салбарт ажилладаг 4 сая хүн ажилгүй болох юм. Booking.com, Priceline, Kayak болон OpenTable зэрэг захиалгын агентлагуудыг эзэмшигч Booking Holdings  компанийн хувьцаа хамгийн өндөр байсан үетэйгээ харьцуулахад 35 хувиар буурчээ.

Кино урлаг

Олон улсын кино урлагийн салбар цар тахлын улмаас таван тэрбум ам.доллар хүртэлх хохирлыг амсах төлөвтэй байна.

Эх сурвалж: Forbes Mongolia

Ойролцоо илэрц

Leave a Comment