Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Монголын банкууд Санхүүжилт олох

ХБНГУ-ын KFW банкны төслийн зээл

Төслийн зорилго: Боловсруулах үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн чиглэлийн ЖДҮ-ийг хөгжүүлж, экспортыг дэмжих.

Зээл олгогч банкууд: Улаанбаатар хотын банк, Худалдаа Хөгжлийн банк

Зээлийн нөхцөл

Хэмжээ Жилийн хүү Хугацаа Барьцаа
500,000,000 төгрөгөөс хэтрэхгүй 12% 60 сар Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө

Тавигдах шаардлага: 

  • Үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг, бизнесийн туршлагатай байх
  • Техник эдийн засгийн тооцооллыг бодитойгоор тусгасан төсөл бичсэн байх
  • Бусад банк болон ББСБ-д зээлийн аливаа өргүй байх
  • Банкнаас тавигдах бусад шаардлага

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх
  • 1 хувь цээж зураг
  • Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт
  • Техник эдийн засгийн тооцооллыг бодитойгоор тусгасан төсөл
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
  • ЭХЭБУА-аас гаргасан зээлийн барьцаа хөрөнгө зээлийн барьцаанд тавигдаагүй болохыг нотолсон баримт
  • Шаардлагатай гэж үзсэн бусад материал

Ойролцоо илэрц

Leave a Comment