Uncategorized

“СOWORKING SPACE” БУЮУ ДУНДЫН ОФФИС ГЭЖ ЮУ ВЭ?

Яг одоо дэлхий даяар нийт 1,5 сая хүн дундын оффис буюу “Coworking space”-д сууж байна. Энэ тоо 2022 он гэхэд 5,1 саяд хүрнэ.

“COWORKING SPACE” БУЮУ БУСАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ОРОН ЗАЙН ТАЛААР ТА МЭДЭХ ҮҮ? 

Дундын оффис нь зүгээр нэг хувааж ашигладаг оффисоос илүү хүрээлэл, хотол (community) үүсгэх чиглэлд түлхүү анхаарч, үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч энэ газрын менежмент нь ашиг дээр бус олон нийтийн хүрээлэлд илүү төвлөрсөн байдаг. Түүнчлэн уламжлалт оффисоос илүү бүтээлч, тэгсэн атлаа чөлөөт орчинд ажиллах боломжийг хотлынхондоо олгодгоороо давуу талтай юм.

Таньд энд заавал өмсөх хувцасны шаардлага тавихгүй бас ажилдаа ирэх, явах хатуу тогтсон цаг ч гэж үгүй. Яг л гэртээ байгаа мэт, тав тухтай байдаг.

Анх дундын оффисын санааг 1995 онд Берние Дековен гаргаж байсан бол түүнээс 10 жилийн дараа 2005 онд хамгийн анхны дундын оффис АНУ-ын Сан Франциско хотод буюу Цахиурын хөндийд нээгдэж байв.

Өдгөө дэлхий даяар маш олон дундын оффис ажиллаж байна. Манай улсын нийслэл Улаанбаатар хотод ч дундын оффисууд нээгдэж, өөр өөрийн гэсэн онцлог, өнгө төрх, үйл ажиллагаагаараа ялгарч байна.

Тэдгээрт өдөр тутам мянга мянган залуус ажиллаж, шинэ санаа, шилдэг бизнесүүдийг төрүүлэн, дэлхийд Монголын нэрийг гаргах гарааны бизнесүүдийн үүр, уурхай болжээ. Монголдоо хамгийн томд тооцогддог дундын оффисуудаас дурьдвал “Moffice”, “HUB Innovation Center”, “Irbis Oasis” гэх мэтийг хэлж болох юм.

ДУНДЫН ОФФИС ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

АЖИЛЛАХ ТУХТАЙ ОРЧИН 

ХУРЛЫН болон УУЛЗАЛТЫН ЗААЛ

ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЕТ 

ПРИНТЕР ХУВИЛАХ МАШИН 

ХАМТЫН ГАЛ ТОГОО

ЭД ЗҮЙЛСЭЭ ХАДГАЛАХ ШҮҮГЭЭ 

ОФФИСТ ЭЕРЭГ УУР АМЬСГАЛ БҮРДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД 

ДУНДЫН ОФФИСЫН ГИШҮҮН БОЛОХ НЬ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?   
  • ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ТҮНШЭЭ ОЛОХ БОЛОМЖ
    • Учир нь дундын оффист янз бүрийн ажил эрхэлдэг төрөл бүрийн хүмүүс байх тул таны танилын хүрээ нэмэгдэх нь гарцаагүй юм. Танилтай хүн талын чинээ гэдэг шүү дээ.
  • ТАРХИА БАЙНГА ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖ
    • Төрөл бүрийн эвент арга хэмжээнд оролцож тархиа байнга цэнэглэж байх боломжтой.
  • МЕНТОР буюу ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖ
    • Ментор зөвлөх хүмүүс байх бөгөөд таны дөнгөж төрсөн шинэ санааг амжилттай ажил хэрэг болоход тэд гарцаагүй туслах болно.
  • ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР ОФФИС ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖ
    • Та оффисын түрээсийн талбай гадуур хайж цаг алдаж байна уу? Ямар тавилга хаанаас авах аа мэдэхгүй байна уу? Тэгвэл энэ бүх асуултуудад санаа зовох хэрэггүй. Дундын оффист та зүгээр л зөөврийн комьютерээ аваад очиход л болно. Тэнд таньд хэрэгтэй бүхэн байгаа.
  • ТААТАЙ БАЙРШИЛ
    • Дундын оффисууд мэдээж хотынхоо хамгийн таатай байрлалд, зогсоол сайтай газар байдаг.
  • БИЗНЕСИЙН ХАМТРАГЧАА ОЛОХ БОЛОМЖ
    • Өмнө дурдсанчлан дундын оффис бол илүү хамтран ажиллах чиглэлтэй байдаг бөгөөд та эндээс ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох нь дамжиггүй. Дундын оффис бол энтрепренер, гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн ихээр цугладаг газар юм.

Ойролцоо илэрц

Leave a Comment