Монголын банкууд Санхүүжилт олох Эхлэл

ЖДҮХС-ийн төслийн зээлийн журам, бүрдүүлэх материалын жагсаалт

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд 50.4 тэрбум төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээлийн санхүүжилт олгохоор баталсан бөгөөд зээлийн материалыг энэ сарын 15-аас хойш авч эхэлнэ.

Зээл хүсэгч этгээд санхүүжилт хүсэхдээ дараах материалыг бүрдүүлнэ Үүнд:

  1. Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/;
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  4. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;
  5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн эзэмших эрхийн эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
  6. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
  7. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар;
  8. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;
  9. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
  10. Харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаар тодорхойлолт;
  11. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээг нотлох баримт;
  12. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл

Мөн ЖДҮХС-ын журмын шаардлага хангасан төслийг бэлтгэсэн байх бөгөөд төсөл боловсруулах, боловсруулсан төсөлд зөвлөгөө авахыг хүсвэл манай багт хандаарай.

Ойролцоо илэрц

Leave a Comment