Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах

Жайка (JICA) төслийн зээлийн талаар:

Монгол улсад бизнес эрхлэхэд санхүүжилтийн эх үүсвэрийн зардал болох зээлийн хүү өндөр байгаа тухай захын иргэд бизнес эрхлэгчээс эхлээд бодлого баригчид хүртэл ам уралдан ярьж буй энэ үед танд бизнестээ хямд эх үүсвэртэй санхүүжилт олж болох нэг хувилбарыг танилцуулъя.
Энэ нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” юм.
1. Хэн хамрагдаж болох вэ?
– Маш сайн боловсруулсан Төсөлтэй байх.
– Монгол улсад үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байх.
– Үндсэн ажилчдын тоо 199 ба түүнээс бага байх,
– Зээлийн хугацааны туршид жилийн цэвэр үйл ажиллагааны орлого ба өрийн харьцаа 1.3- с дээш байх,
– Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, төлбөрийн чадвартай байх,
– Бараа бүтээгдэхүүний эргэлт хурдан буюу зарагдах боломжгүй бараа бүтээгдэхүүнгүй байх,
– Төслийн нийт санхүүжилтийн 20 хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх,
– Зээлээр хэрэгжүүлэх төслийн өөрийн өгөөж 13 хувиас дээш байх
– Эрүүл ахуй, аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэлт, байгаль орчныг хамгаалах стандартад нийцсэн байх
2. Зээлийг юунд зарцуулах боломжтой вэ?
Үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө худалдан авах, шинэчлэх зорилгоор зарцуулах боломжтой.
3. Зээлийн нөхцөл
-Зээлийн хэмжээ: $10,000-$400,000
-Зээлийн хугацаа: 3-10 жил
-Зээлийн хүү: 6 сар тутамд хувьсах хүүтэй
– Зээлийн жилийн хүү 8.0 хувь

Эх сурвалж: http://aprd.ub.gov.mn