Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Банкны хувьцаанд хөрөнгө оруулагч Жорж Сорос

АНУ-ын тэрбумтан Жорж Сорос Унгар улсад төржээ. Эцэг нь эсперанто хэл дээр зохиол бүтээлээ туурвидаг байсан нь түүнийг энэ хэлээр ярьж сурахад нөлөөлжээ. Эсперанто хэл сурсан нь хожмоо дэлхийн хамгийн баян хүмүүийн нэгд бичигдэх замналаа эхлэхэд хэрэг болсон юм.

Дэлхийн II дайны үеэр Унгар улсыг Германчууд эзэлсэн хүнд хэцүү цагт хар зах дээр хулгайгаар доллар зарж бор ходоодоо борлуулдаг байсан 14 настай Жүүд хүүг хэцүүхэн хувь заяа тосч байв. Гэвч азаар түүний өвөг эцэг Германчуудад үйлчилдэг байсан нь тэдний гэр бүлийг аварсан юм.

Улмаар дэлхийн II дайны дараа Соросын гэр бүлийнхэн болзошгvй хэлмэгдүүлэлтээс зугтан хуурамч бичиг баримтаар Англид цагаачилжээ. Залуу Жорж Лондоны эдийн засгийн сургуулийг гурван жил амжилттай суран төгсгөв. Түүнд лекц уншдаг байсан Австри гаралтай гүн ухааны багшийгаа шимтэн сонсдог байсан бөгөөд хожим нь үзэл санааг нь өвлөн авсан юм. Сургуулиа төгссөний дараа Жорж Сорос жижиг барааны vйлдвэрт ажилд орсон боловч хэзээ нэгэн цагт банканд ажиллах хүслээ орхиогүй аж. Тууштай эрсннй эцэст Сорос “Singer & Fried lander” компанид ажилд оржээ. Түүний ажилладаг салбарын хажууханд бирж байрладаг байсан нь банканд ажиллахыг мөрөөддөг Жоржид бурханы өгсөн бэлэг гэлтэй. Улмаар биржийн ажлыг талаар тодорхой ойлголттой болсон тэрбээр 1956 оноос санхүүгийн салбарт ажиллаж эхлэв. Тэрбээр өөрийн найз Майер-ийн эцгийн урилгаар АНУ-д ирлээ. АНУ-д ирээд Жорж олон улсын арбитражийн ажил хийх болов. Энэ нь нэг оронд vнэт цаас худалдаж аваад нөгөө улсад зарах. Харин Сорос ажлын шинэ арга барил нээж түүнийгээ дотоодын арбитраж гэж нэрлэв. Энэ нь үнэт цаас, хувьцааг бие биеэс нь тусад нь зарахыг хэлж байгаа юм. Гэтэл 1963 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди гадаадын хөрөнгө оруулагчдын татварыг нэмсэн нь Жорж Соросын бизнесийг дампууралд хvргэжээ. Гэсэн ч тэрбээр бууж өгсөнгүй 1970 онд “Квантум” хэмээх аварга компанийг авъяаслаг бизнесмен Жим Рожерстой хамтран байгуулав. Энэ удаад Сорос АНУ-ын засаг захиргааны эсрэг суурьтай хөдлөв. Улс төрийн учир шалтгаанаар зарим улс орныг АНУ дарамталж буйг эсэргүүцэн, тэр улсад хөрөнгө оруулалт хийж байв. Хориг арга хэмжээнд орсноос болж хөрөнгө оруулалтын гачаалд автсан тэдгээр орнуудаас Сорос асар их ашиг олов. 1990-ээд оны дунд үе гэхэд “Квантум” -ын цэвэр орлого арван тэрбум ам.долларт хүрсэн байсан юм. Өөрөөр хэлбэл анх байгуулахдаа оруулж байсан нэг доллар бүр нь өнөөдөр 5.5 мянган ам.доллар болж өссөн гэсэн үг юм.

“Английн банкийг эвдэлсэн хүн”. Жорж Соросыг 1992 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш дэлхий дахин ийнхүү нэрлэх болсон. Энэ өдрийг “хар лхавга гараг” ч гэдэг. Английн фунтын ханшийг эрс унагаах зорилгоор түүний хийсэн ажиллагаа амжилтад хүрч олон улсын үнэт цаасны зах зээл дээр фунт стерлингийн ханш даруй 12 хувиар буурч харин Жорж Сорос жилийн дотор 15 тэрбум долларын ашиг унагаж байжээ.

Банкны хувьцаагаар тоглон баяжсан түүнийг 1997 оны Азийн банкны хямралын үеэр Малайзын рингийн ханшийг унагах үйл ажиллагааг зохион байгуулсан хэмээн харддаг ч оргүй зүйл биш гэлцдэг.

2002 онд Францийн ихэнх банкны хувьцааг монопольдон авсан хэмжээн буруутгагдаж, шүүхээс 2 сая долларын торгуул төлөх шийтгэл авч явсан тэрбээр одоо олон оронд өөрийн банк, санхүүгийн бизнесээ амжилттай цэцэглүүлж байна.

Жорж Соросын нэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хойгуур бичигддэг ч энэрэнгүй үйлстний жагсаалтыг байнга тэргүүлдэг. Тэр олон оронд Сорос сангаа байгуулж, хүмүүсийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулж, олон мянган хүн түүний энэ үйлст зүтгэж байна.  “Business Week” сэтгүүлийн мэдээлснээр Жорж Сорос нийтдээ таван тэрбум ам.долларыг буяны ажиллагаанд зарцуулсан бөгөөд одоо ч зарцуулсаар байгаа юм.

Ойролцоо илэрц

Leave a Comment