Гадны хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах Монголын банкууд Санхүүжилт олох

АХБ-ны “АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗЭЭЛ”

Төслийн зорилго: Монгол улс, АХБ-ны хооронд байгуулсан зээлийн
хэлэлцээрийн зорилго нь хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр жижиг
үйлдвэрлэл эрхэлж буй иргэд, ААН-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд
оршино.

Зээл олгох банкууд: Голомт банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Богд банк

Зээлийн нөхцөл:

Хугацаа Зээлийн дээд хэмжээ Зээлийн жилийн хүү Үйлчилгээний шимтгэл Өргөдлийн хураамж Барьцаа хөрөнгө
24 сар хүртэл 30,000,000төгрөг хүртэл 10% 0.5% 5,000 төгрөг Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө

Тавигдах шаардлага:

  • Зээл хүсэгчийн боловсруулсан бизнес төсөл нь харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дэмжигдэж, ажлын байр бий болгох тухай тодорхойлолтыг гаргуулсан байх.
  • Зээл авснаар ажлын байр шинээр бий болгох, цаашид ажлын байрыг тогтвортой хадгалах боломжтой байх.
  • Банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх, хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх.
  • Барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх эсвэл Зээлийн батлан даалтын сангаас баталгаа авсан байх.
  • Нэгээс дээш жилийн хугацаанд тасралтгүй бизнес эрхэлсэн туршлагатай, тухайн орон нутагт тогтмол бизнесээ эрхэлдэг байх.

Бүрдүүлэх материал:

  • Зээлийн зориулалт, хэмжээ, хугацаа, эргэн төлөгдөх эх үүсвэрийг тусгасан зээл хүссэн өргөдөл
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар боловсруулсан төсөл
  • Харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байр бий болгох талаар гаргасан тодорхойлолт
  • Зээл хүсэгчийн хувийн мэдээлэл /анкет, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт гэх мэт/
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд
  • Бусад

Ойролцоо илэрц

Leave a Comment