Uncategorized

Англи хэлний багшийн амжилттай бизнес

Синди Ми бол бизнесээ амжилттай босгосон хамгийн үлгэр жишээ эмэгтэй юм. Хятад улсад англи хэлний багшаар ажиллаж байгаад Ми Хятадад англи хэлний багшийн эрэлт их байгааг мэдсэн байна. Ми өөрөө бол англи сэтгүүл, хуурцаг зэрэг өөрийнхөө хэмжээнд олон боломжтой зүйлсүүд ашиглан бие даан суралцсан хүн. Ингээд англи хэл сурагцагчдыг шаардлагатай мэдээлэл, сургалтын эх үүсвэрээр хангах, англи хэл сурахад нь туслах сургалтын тусгай арга хэрэгсэл зохиож, англи хэлний багшаас бизнес эрхлэгч болжээ. Түүний алт шиг санаа буюу VIPKid нь 200,000 гаруй суралцагчдаа хойд Америкийн багш нартай холбосон дэлхийн хамгийн том англи хэлний онлайн платформ хэмээн нэрлэгдэж байв.

Синди Ми VIPKid-ийг 2013 онд үүсгэн байгуулж, 2014 онд нийтэд танилцуулсан бөгөөд англи хэл сурах зорилготой суралцагчдаа Америк болон Канадын багш нартай холбож, 25 минутын турш унаган англи хэлтэй багш нартай видео чатаар холбогдон суралцах боломжийг бүрдүүлдэг онлайн сургалт юм.

Мөн 2017 онд 5-12 хүүхдүүдэд хятад хэл заах Lingo bus нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

Синди Ми-ийн компани анхны хөрөнгө оруулалтаа 2017 онд 200.0 сая ам.доллараар нэмэгдүүлсэн бол 2018 оны 4 сар гэхэд 500.0 сая ам.доллараар өсгөж чаджээ.

Бээжин хотод төвтэй тус компаний үнэлгээ өнөөдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, 500,000 хүнд онлайн платформоор дамжуулан хичээл зааж, 60,000 багштай хамтран ажиллаж байна.

Ойролцоо илэрц

Leave a Comment